Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм шинэчлэн батлах тухай

Огноо: 2023-06-21 Дугаар:12/05 Нээгдсэн:68

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот

 үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн

батлах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

 

1. “Шугшаа-Уул” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

 

        2. Шийдвэрийг холбогдох газарт хүргүүлж ажиллахыг “Шугшаа-Уул” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга (Т.Эрхэмбаяр)-д даалгасугай. 

        3. Дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ХУРЛЫН ДАРГА                               Б.ЭРДЭНЭБАЯН

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0