Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Хөрөнгө актлаж данснаас хасах тухрай

Огноо: 2023-06-21 Дугаар:12/06 Нээгдсэн:70

Хөрөнгө актлаж данснаас хасах  тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11,Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10/16 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

          1. Сумын Эрүүл мэндийн төвийн ашиглах хугацаа дууссан, дахин ашиглах боломжгүй болсон 8 нэр төрлийн 3,330,000 төгрөгийн хөрөнгийн нэрсийг хавсралтаар баталж  данснаас хассугай. 

 

2. Актлахаар заагдсан 3,330,000 төгрөгийн эд хөрөнгийг  устгах ажлыг зохион байгуулж тайланг 2023 оны 06 сарын 30-ны өдрийн дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлэхийг сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлд үүрэг болгосугай.

             

 

 

ХУРЛЫН ДАРГА                              Б.ЭРДЭНЭБАЯН

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0