Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Ажлын хэсэг томилох тухай

Огноо: 2023-06-21 Дугаар:12/07 Нээгдсэн:98

Ажлын хэсэг томилох тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дахь хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

 

1.               Тус сумын Гоёот, Тост багийн хилийн заагийн асуудлыг тодруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай.

Ажлын хэсгийн дарга: Б.Нарантуяа

                                     (Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч)

Гишүүд: О.Батмөнх

                                    (Гоёот багийн Засаг дарга)

              Б.Төмөрхуяг

                                    (Тост багийн Засаг дарга)

   Д.Батхүү

                        (Тост багийн малчин)

   Б.Сугир  

                        (Гоёот багийн ахмад настан)

   П.Болд-Эрдэнэ

                        (Гоёот багийн малчин)

   Б.Цэнджаргал

                       (Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн)

 

            2. Дээрх багуудын хилийн заагийн асуудлыг тодруулж иргэд болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга (Б.Нарантуяа), гишүүдэд үүрэг болгосугай. 

 

 

                                                                    

ХУРЛЫН ДАРГА                            Б.ЭРДЭНЭБАЯН

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0